МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛД ИРСЭН МАТЕРИАЛУУД
16 байгууллагаас 30 гаруй материал ирсэн.
- Говь-Алтай аймгийн төв номын сан:
- Хүүхдийн уншлагын танхимын засвар
- Дархан-Уул аймгийн төв номын сан:
- “Номын чуулган” хүндэтгэлийн жагсаал
- “Хамгийн сайхан хот” дууны гэрэлт хөшөө
- “Багачуудын булан”
- “Номтой өдөр” номын солилцоо
- Дорноговь аймгийн төв номын сан
- “Хорих анги- СОНА”
- Дорнод аймгийн төв номын сан
- “Харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн үйлчилгээ”
- Монос ЭЗШУИС-ийн номын сан
- Маркетинг
- Сэлэнгэ аймгийн төв номын сан
- Хүүхэд багачуудад зориулсан зуны уншлагын хөтөлбөр
- Ховд аймгийн төв номын сан
- “Шувуун саарал” богино өгүүллэгийн уран уншлагын 20 дахь удаагийн наадам СОНА
- “Ган үзэг” яруу найргийн наадам СОНА
- Америкийн төвийн 10 жилийн ойн баярын арга хэмжээ
- Улаанбаатар Хотын төв номын сан
- Ч.Лодойдамбын номзүй
- “Номтой нөхөрлөё” аян, уралдаан
- Хүүхдийн төв номын сан
- “Монгол бахархал-Цагаан сар” СОНА
- ОУ-ын ЕБС-ийн номын санчдын өдөрт зориулсан “Номын сан-Мэдээллийн хөтөч” сургалт
- “Уншлагын үдэш” СОНА
- “Зөөврийн номын сангийн үйлчилгээ”
- “Үлгэрийн цаг” СОНА
- Герман хэлний ярианы клуб
- Шинэ Анагаах ухаан ДС-ийн номын сан
- Коха програм нэвтрүүлэлт
- Дундговь аймгийн төв номын сан
- Гэр бүлийн уншлагын танхим
- ШУТИС номын сан
- “Бинхайн нүд” номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судалсан тухай
- “Номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт ЭШ-ний хурал, бусад арга хэмжээ
- ХААИС
- Гадаад, дотоодын номын сантай танилцах аялал- туршлага солилцох
- Танхимын уншигчдын санал, асуулгын судалгаа- “Хэрэглэгч хаан”
- Lib4U.net- Номын сангийн програм
- Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ
- Номын санчдын ажлын байран дээрх сургалт
- Эрдмийн ундраа сургуулийн номын сан
- ЕБС-ийн сурах бичиг түгээх, хураах үйлчилгээ
- Монгол Улсын Их Сургуулийн номын сан
- Номын сангийн шинэ байр
- Булган аймгийн нийтийн номын сан
- Баруун бүсийн аймгуудын төв номын сангаас туршлага судлах аялал
МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН 2017 ОНЫ ОНЦЛОХ 10 ҮЙЛ ЯВДАЛД ШАЛГАРСАН АЖЛУУД
- 2017 оны онцлох бүтээн байгуулалтаар:
- МУИС-ийн номын сангийн шинэ байр: 18 тэрбум төгрөгөөр уншигчдын сурч боловсрох таатай, ая тухтай, эко орчинг бүрдүүлсэн бөгөөд уншлагын танхим бүрийг салбар шинжлэх ухааны онцлогт тохирсон интерьерийн шийдлээр бүрэн тохижуулжээ. Өмнө нь номын сангийн нийт талбайн хэмжээ 1049м2 байсан бол шинэ барилга 2372м2, суудлын тоо 546 байсан бол 900, үйлчлүүлсэн уншигчид 78600 байсан бол 169800 болж тус тус өссөн байна. Цаашид RFID технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- 2017 оны онцлох үйлчилгээгээр
- Дорнод аймгийн төв номын сангийн “Харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн үйлчилгээ”: Тус аймаг 76500 хүн амтайгаас 4157 нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд үүнээс 400 гаруй нь харааны бэрхшээлтэй ажээ. Эдгээр иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх зорилгоор аймгийн Хөгжлийн сангаас 5,5 сая төгрөгийн санхүүжилтийг авч Харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн үйлчилгээг нээн ажилуулжээ. Ингэснээр өмнөх оны мөн үетэй харцуулахад уншигч 25%, ирэгсэд 34%, ном олголт 56% өссөн байна.
- 2017 оны онцлох номзүйгээр:
- Улаанбаатар хотын төв номын сангийн “Ч.Лодойдамбын номзүй”: Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 36-р тогтоолоор Ч.Лодойдамбын ойг тэмдэглэх зарлигт Ч.Лодойдамбын номзүйг эмхэтгэн хэвлүүлэхээр заасан нь онцлох үйл явдал болжээ. Өмнө нь номзүйг Засгийн газрын хэмжээнд тогтоол гарган хийж байсан удаа үгүй ажээ. Уг номзүй хэвлэгдснээрээ Ч.Лодойдамба судлалд томоохон хувь нэмэр оруулж буй хэрэг юм.
- 2017 оны онцлох “Дотооддоо туршлага судлагч”-гаар:
- Булган аймгийн нийтийн номын сан Баруун бүсийн аймгуудын төв номын сангаас туршлага судлах аялал: Номын сангууд ихэвчлэн гадаадад туршлага судлах хандлагатай байдаг бол Булган аймгийн төв номын сангийн хамт олон Баруун бүсийн аймгуудын номын сангууд буюу дотоодын номын сангуудаасаа туршлага судласан нь оны онцлох үйл явдлын нэгээр шалгарах үндэслэл болж өгчээ. Ингэснээрээ орон нутгийн номын сангуудын хамтын ажиллагаа шинэ шатанд гарах боломж нээгдэж байна.
- 2017 оны онцлох “Гэр бүл, танин мэдэхүйн танхим” “Гэр бүлийн уншлагыг дэмжсэн номын сан”-гаар:
- Дундговь аймгийн нийтийн номын сангийн “Гэр бүлийн уншлагын танхим”: Хүүхдийг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгоход тав тухтай, тохилог орчин бүрдүүлж, орчин үеийн шийдэл бүхий “Гэр бүлийн уншлагын танхим”-ыг 21000000 төгрөгийн санхүүжилтээр орон нутагт байгуулснаараа оны онцлох явдлын нэгээр шалгарчээ. Уг танхимыг нээснээр ирж үйлчлүүлсэн уншигчдийн тоо 3 дахин өсчээ.
- 2017 оны “Уншигчиддаа хүрсэн хөтөлбөртэй номын сан”-гаар Сэлэнгэ аймгийн төв номын сан:
- Хүүхэд багачуудын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүтээлч иргэн болон төлөвших, шинэ найз нөхөдтэй болоход нь туслах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Оюунлаг, Бүтээлч, Ирээдүйн төлөө” уриатай зуны хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь оны онцлох явдлын нэгээр шалгарах үндэслэл болжээ.
- 2017 оны онцлох “Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ”-тэй номын сангаар ХААИС-ийн номын сан
- Орчин үеийн дэвшилтэт технологийг үйлчилгээнд нэвтрүүлэх, олон улсын номын сангуудын жишигт номын сангийнхаа үйлчилгээг хүргэх, үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор 2016 оноос эхлэн ажилласан бөгөөд 3000 гаруй ном, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн цахим санг үүсгэжээ. 2017 онд уг үйлчилгээг давхардсан тоогоор 5000 гаруй хэрэглэгч ашигласан бөгөөд уншигчдын талархалыг хүлээсэн үйлчилгээний нэг болсон байна. Цаашид ХАА-н салбарын “Цахим номын сан”-г бий болгох зорилготойгоор ажиллаж байна.
- 2017 оны онцлох Соёл Олон Нийтийн Ажлаар Дархан-Уул аймгийн төв номын сангийн “Номын чуулган” хүндэтгэлийн жагсаал
- Зохиолын баатрууд амилсан нь “Номын чуулган-3” хүндэтгэлийн жагсаалд Дархан-Уул аймгийн соёл урлагийн байгууллагууд, ЕБС, цэцэрлэг, эцэг эхийн төлөөлөлүүд нийлсэн 6000 гаруй хүн оролцжээ. Нэг удаагийн Соёл олон нийтийн ажилд 6000 хүнийг нэгэн зэрэг хамруулж чадснаараа оны онцлох үйл явдлун нэгээр шалгарчээ.
- 2017 оны онцлох “Орон нутгийн Онцлох хөрөнгө оруулалт”-тай номын сангаар Архангай аймгийн нийтийн номын сангийн шинэ барилга
- 145000000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар 348м2 барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээрээ нийтийн уншлагын 2 танхим, лавлагаа номзүйн өрөө, VIP өрөө, үндсэн фонд, тогтмол хэвлэлийн фонд, Англи болон Монгол бичгийн танхим гэх мэтийн танхимуудыг шинээр ажилуулж эхэлжээ. 2016 онд 892 уншигч, 23811 ирэгсэд, 53111 номоор үйлчилж байсан бол 2017 онд 1820 уншигч, 39415 ирэгсэд, 76450 номоор үйлчилжээ.
- 2017 оны онцлох Эрх нь хязгаарлагдсан иргэдэд хүргэсэн номын үйлчилгээгээр: Дорноговь аймгийн төв номын сангаас зохион байгуулсан Эрх нь хязгаарлагдсан иргэдэд хүргэсэн номын үйлчилгээ, “Зүрхний үг” захидлын уралдаан
- Эрх нь хязгаарлагдсан иргэдэд ном уншиж, цагийг зөв боловсон өнгөрүүлэх, алдаа гэмээ ухаарч, хайртай дотны хүмүүстээ ухаарал шингэсэн үгээ дайх боломжийг олгох зорилгоор уг үйлчилгээ, уралдааныг зохион явуулжээ. Уг үйл ажиллагаагаар 500 хүнд 471 номоор 14 удаа үйлчилжээ. Үүний үр дүнд 16 хүн захидлын уралдаанд хамрагдсан байна. Шалгарсан захидлуудыг номын сан болон ШШГ албаны төлөөлөгчид хүмүүжигчийн ар гэрт нь дамжуулж, хүргэж өгсөн байна.
Сэтгэгдэл бичих