Header Ads

ad

Монголын Номын Сангуудын Консорциумаас жил бүр зохион байгуулдаг "Mongolian library Update” номын санчдын нэгдсэн зөвлөгөөн 2018 оны 09-р сарын 17-18 ны өдрүүдэд Улсын филармони, Үндэсний номын санд амжилттай болж өндөрлөлөө.


Энэ удаагийн Mongolian library update 2018  зөвлөгөөнийг БСШУСЯ дэмжин ажилласан бөгөөд Номын сангийн боловсон хүчний чадавхжуулах төслийн хүрээнд АНУ-д сургалтанд хамрагдсан номын санчалбан хаагчид туршлагаасаа хуваалцсан юмМөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд гадаадын зарим номын сангуудад биечлэн зочлон сургалтад хамрагдсан номын санчалбан хаагчид мэдсэн сурсан зүйлээ мэргэжил нэгт нөхдөдөө хуваалцсан юмЗөвлөгөөнд оролцогчдод хандаж БСШУСЯы Соёлурлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн  үг хэлж амжилт хүслээ.

Энэхүү номын санчдын нэгдсэн зөвлөгөөн буюу Mongolian library update  зөвлөгөөний хүрээнд гадааддотоодын номын сангуудын үйл ажиллагаа үйлчилгээний шилдэг туршлагуудыг хуваалцахМонголын номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэжзөвлөлдөвТухайлбал:
·         Монголын номын сангийн Онцлох 10 номын санчдын туршлага
·         Америкийн Нэгдсэн Улсын номын сангуудын туршлага
·         Оросын Холбооны Улсын номын сангуудын туршлага
·         Бүгд Найрамдах Хятад Ард Улсын номын сангуудын туршлага
·         Бүгд Найрамдах Солонгос Улсын номын сангийн туршлага
·         Зүүн европийн 4 улсын номын сангийн туршлага
·         Номын сангуудын өмнө нийтлэг тулгамдсан асуудал
Зөвлөгөөний хоёрдахь өдөр буюу 2018 оны 09-р сарын 18-ндНомын сангийн алсын хараахэлэлцүүлэг Үндэсний номын санд амжилттай болж өнгөрлөө.

Mongolian library update зөвлөгөөнд нийслэл хот, 21 аймгийн бүх төрлийн номын сангийн төлөөлөл 160 гаруй номын санч оролцсон юм.

No comments