Header Ads

ad

"Мэдлэгээ хуваалцъя" хэлэлцүүлэг боллоо

МНСК, Удирдлагын академийн номын сантай хамтран "Мэдлэг, туршлагаа хуваалцъя: Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд мэдээллийн технологи ашиглах нь" сэдэвт хэлэлцүүлгийг 2022 оны 03-р сарын 4 өдөр зохион байгууллаа. Уг уулзалтаар МНСК-оос 2022 онд хэрэгжүүлэх ажлын санал, чөлөөт ярилцлага боллоо. Оролцогчид ажлын төлөвлөгөөнд тусгуулах саналаа 2022 оны 03-р сарын 11 өдөр бичгээр ирүүлэхээр тогтов. Мөн уулзалтын төгсөлт оролцогчдын дунд хөгжөөнт уралдаан болов. Үндэсний номын сан, Удирдлагын академи, УИХ, ОТИС, МУБИС, Ач АУИС, МГАТИС, ХААИС, СУИС-ийн номын сангийн төлөөлөл оролцлоо.

No comments