Header Ads

ad

Mongolian library update 2022

2014 оноос эхлэн жил бүр дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх, асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ирсэн түүхтэй Mongolian library update улсын зөвлөгөөн энэ жил VIII удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Соёлын бүтээлч сарыг тохиолдуулан ес дэх удаагаа, Монгол Улсын Соѐлын яамны дэмжлэгтэйгээр Монголын Номын сангуудын консорциум, Үндэсний номын сантай хамтран Удирдлагын академийн “Төрийн албан хаагчдын сургалт, зөвлөгөөний төв” танхимд амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг нээж Соѐлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, МНСК-ын гүйцэтгэх захиралд Ч.Мөнх-Эрдэнэ нар үг хэллээ. Энэ удаагийн зөвлөгөөнд нийт 300 гаруй номын санч мэдээллийн ажилтан оролцсон юм.

No comments