Header Ads

ad

"Номын санд бүтээлч орон зай бий болгох нь" сэдэвт сургалт болно




Монголын Номын сангуудын Консорциумаас гишүүн байгууллагууддаа зориулан сар болгон зохион байгуулдаг сургалтын 6 дугаар сарын ээлжит сургалт 2018 оны 06-р сарын 27-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санд болно.

Энэ удаагийн зочин илтгэгчээр АНУ-аас хүрэлцэн ирсэн, Maker Space-ийн чиглэлээр мэргэшсэн, Эдисон олон улсын компанийн СЕО Черил Эдисон "Номын санд бүтээлч орон зай бий болгох нь" сэдвээр сургалт хийж, зөвлөгөө өгөх гэж байна.

Та бүхнийг сургалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүртгүүлэх хаяг:  https://goo.gl/YNfjng


Зургийг: http://www.cheryledison.com

No comments