Сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Монголын номын сангуудын консорциум, Соёл урлагийн газартай хамтран “Мэдээллийн технологи ба номын сан” сэдэвт цахим, танхим хосолсон 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн номын сангаас тус бүр нэг номын санчийг сонгож, нийт 20 хүнийг хамруулсан юм.
Сургалтыг хааж Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, сургалтыг удирдаж явуулсан Багш Т.Хайдав, В.Түвшинтогтох, Ж.Баатарсүрэн нар оролцож, сургалтад хамрагдсан номын санчдад баяр хүргэж үг хэлж “Сертификат” гардууллаа.
Сэтгэгдэл бичих