БНСУ-ын Үндэсний SEJUN номын санд Монгол номын буланг байгуулжээ
Одоогоос долоон зууны өмнө буюу 13 дугаар зууны үед явагдаж байсан Монгол, Солонгос хоёр улсын ном, соёлын солилцоо өдгөө ч үргэлжилсээр байна.
Монголын Номын Сангуудын Консорциум, Солонгосын Тусгай Номын Сангуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд хоёр тал соёлын солилцоо, тэр дундаа ном солилцоо хийх, үндэстний соёл, түүхийг сурталчилах, мэдээлэхүйц байнгын ажиллагаатай номын булангуудыг нээн ажиллуулахаар боллоо.
Энэхүү ажлын эхлэл болгож БНСУ-ын Үндэсний SEJUN номын санд Монгол номын буланг тохижуулаад байна.

2019 оны 7 дугаар сард БНСУ-аас номын сангийн салбарын 10 хүний бүрэлдэхүүнтэй багийг Монгол улсад хүлээн авах үеэр Солонгос номын буланг Монгол улсын хоёр номын санд байгуулах юм.
Сэтгэгдэл бичих