Header Ads

ad

"Монгол Солонгосын номын сангуудын харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

Монголын Номын Сангуудын Консорциум болон БНСУ-ын Тусгай Номын
Сангуудын Холбооны хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Солонгосын номын
сангуудын харилцаа, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт 2019 оны 07 дугаар
сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
“Монгол Солонгосын номын сангуудын харилцаа, хамтын ажиллагаа”
сэдэвт уулзалтад БНСУ-ын Номын Сангийн Холбооны дэд Ерөнхийлөгч, Тусгай
Номын Сангийн Холбооны 10 мэргэжилтэн хүрэлцэн ирж оролцлоо.

Уулзалтыг зохион байгуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд БСШУСЯ-ны зүгээс ихээхэн ач
холбогдол өгч ажиллаж байна.


Хоёр байгууллагын хамтын ажиллагаа 2017 оноос эхэлсэн бөгөөд богино
хугацаанд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал 2018 оны 10 дугаар
сард БНСУ улсад болсон Солонгосын Номын Сангийн Холбооны 55 дахь
удаагийн хуралд Монгол улсын төлөөллийг оролцуулж, илтгэл хэлэлцүүлсэн
юм.
Мөн хоёр улсын соёлын солилцоо, тэр дундаа номын солилцоо хийх,
үндэстний соёл, түүхийг сурталчлах, зорилгоор 2019 оны 04 дүгээр сард БНСУ-
ын Үндэсний SEJUN номын санд байнгын ажиллагаатай Монгол номын буланг
нээн ажиллуулж байна.
Энэ удаагийн уулзалтын үеэр МУБИС-ийн номын санд Солонгосын
Тусгай Номын Сангуудын Холбооны нэрэмжит номын буланг нээн, хүлээлгэн
өглөө.

Уулзалтын хүрээнд Монголын Номын Сангуудын Консорциум, Монгол
улсын Үндэсний номын сан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын
санд зочилж номын сангийн үйл ажиллагаатай танилцан, санал солилцож,
номын сангийн салбарын бодлого зохицуулалт, тулгардаг асуудлыг шийдвэрлэх,
цахим номын сан, мэдээллийн боловсрол зэрэг сэдвүүдээр хэлэлцэж, туршлага
солилцлоо.


No comments