Header Ads

ad

Мэргэжлийн ТББ-уудын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжсэн хэлэлцүүлэг болно


Сүүлийн үед номын сангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод цөөнгүй байгуулагдаж байгаа нь энэ салбарт төрийн бус байгууллагуудын үүрэг, оролцоо чухал, шаардлагатай байгаагийн илрэл юм.
Өнөөдрийг болтол тэдгээр төрийн бус байгууллагуудыг хамруулсан уулзалт, хэлэлцүүлэг хийгдээгүй байгаа нь аль байгууллага ямар зорилготой, ямар чиглэлээр голлон ажилладаг нь нийтэд тодорхой бус байна.
Иймээс тэдгээр төрийн бус байгууллагуудыг номын санчдад таниулах, хамтын ажиллагааны боломжуудыг ярилцаж тогтох нь чухал болжээ.
МНСК-аас 2019.09.27-нд зохион байгуулах Mongolian Library Update 2019 зөвлөгөөний үеэр "Мэргэжлийн ТББ-уудын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа" сэдэвт хэлэлцүүлэг хийж хамтын ажиллагаа өрнүүлэх боломжийг нээж өгөхөөр зорин ажиллаж байна.


Монголын номын санчдын холбооны сайшаалын үнэмлэх. 1995 он. (Сайшаалын үнэмлэх дээр байгаа мэдээллийг зориуд нуусан болно.)

No comments