Header Ads

ad

Mongolian Library Update 2019 - зөвлөгөөнөөр ярилцах сэдвүүд

Монголын номын сангуудын консорциумаас жил бүр "Mongolian Library Update" номын санчдын улсын зөвлөгөөн зохион байгуулдаг.
Энэ жилийн зөвлөгөөний үеэр дараах сэдвүүдийг хамарсан илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулна. Үүнд:
  • Номын сангийн салбарын эрх зүйн орчны шинэчлэлт: Номын сангийн стандартын тухай;
  • Нийтийн номын сангуудын шинэчлэл: Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын төв номын сан;
  • Боловсролын магадлан итгэмжлэл ба номын сан;
  • Номын санч бэлтгэх сургалтын асуудал, сургалтын хөтөлбөр;
  • Мэдээллийн боловсрол;
  • Номын санд хөтлөгдөж буй бүртгэл, статистикийн асуудал;
  • Номын сангийн тэргүүн туршлагууд  “Онцлох 10” 2018 оны шалгарсан ажил үйлчилгээ;
  • Коха програм хэрэглэгчдийн хэлэлцүүлэг;
  • Цахим ном зүй;
  • Нийтийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагаа;
  • ЕБС-ийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагаа;
  • Мэргэжлийн ТББ-уудын үйл ажиллагаа, хамтын ажиллагаа.

No comments