Эзэн богд Чингис хааны түүхэн амьдралтай салшгүй холбоотой Хэрлэн голын тухай эртнээс түүх шаштирт бичигдэж ирсэн бөгөөд өдгөө ч хамгийн олон дуу, шүлэг, аялгуу зориулагдан бүтээгдсэн гол гэж үздэг.
Хэрлэн нутгийн хөвөөнд амьдран суугаа, энэ нутгийн ахан
дүүс, хойч үедээ байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, түүний эх түүхийг
сурталчлан таниулах зорилгоор
Нийтийн номын сангийнхаа сан хөмрөгт буй домогт Хэрлэн мөрний сан тахилга, айзам уртын болон ардын дуу, шүлэг,
найраглал, тэмдэглэл, дуртгал, нийтлэлийг түүвэрлэн аймгийн “Хэрлэн
голын сав газрын захиргаа”-ны хамт
олны дэмжлэгээр энэхүү номыг эмхэтгэн
/1200 ширхэг/ хэвлүүлсэн.
Хэрлэн гол бол
Монгол улсын хамгийн урт гол, Хэнтийн нуруунаас эх авч Монгол орны зүүн бүс
нутгийн дундуур урсан Далай нуурт цутгадаг 1163 км урсдаг гол.
Хэрлэн голоо магтан дуулах, түүнийг хайрлан хамгаалах,
хойч үедээ өвлүүлэх, байгаль эх дэлхийгээ хайрлах, төрсөн нутаг ус, газар
шороо, уул усаа магтан дуулах сэдэл
төрөх, Хэрлэн гол, Хэрлэн нутгийн тухай сэдэвчилсэн цогц бүтээл бий болсон.
Сэтгэгдэл бичих