Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан богино сургалтад ЕБС-ийн номын санчид хамрагдлаа
Монголын номын сангуудын консорциумоос 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хөвсгөл аймгийн нийтийн номын санд ажиллаж, номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцаж, ЕБС-ийн номын санчдад сургалт зохион байгууллаа.
Уг уулзалт-семинарт, Хөвсгөл аймгийн төв номын сангийн захирал, аймгийн боловсрол соёлын газрын мэргэжилтэн оролцож, МНСК-ын гүйцэтгэх захирал Ч.Мөн-Эрдэнэ илтгэл тавьж, номын санчдын асуултад дэлгэрэнгүй хариулт, тайлбар өглөө.
Семинарын төгсгөлд аймгийн номын санчдын дунд хэлэлцүүлэг болж, дүгнэж ярилаа.
Сэтгэгдэл бичих