НОМЫН САНЧ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУДЫН УЛСЫН YII ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
- Монголын номын сангуудын консорциум нь “Mongolian library update” номын санчдын улсын зөвлөгөөнийг 2014 оноос хойш тасралтгүй уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн VII зөвлөгөөнийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн зөвлөгөөнийг Соёлын яам, Дотоод хэргийн их сургуультай хамтран зохион зохион байгуулсан юм.
Зөвлөгөөний эхний хэсэгт
- Номын сангийн салбарын эрх зүйн орчин, шинэчлэл
Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын шинжээч Б.Баяраа
- Дээд боловсролын салбарт Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 онд хэрэгжүүлэх бодлого
Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын шинжээч Ч.Батбаяр
- Төрөөс үзүүлж буй соёлын үйлчилгээний хүртээмж
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Олон нийтэд үйлчлэх тасгийн эрхлэгч В.Түвшинтогтох
- XXI зууны нөхцөл байдал, хөгжлийн хандлага
Удирдлагын академийн Удирдлага, сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч Г.Жаргал
- Номын сангийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх нь
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн ахлах багш Ч.Баатар,
Удирдлагын академийн Номын сангийн эрхлэгч Ч.Мөнх-Эрдэнэ
- Шинэ нөхцөлд дасан зохицох нь
СУИС-ийн Соёлын сургуулийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав
- Номын сангийн арга зүйн ажлын өнөөгийн байдал, хүртээмж, чанар
МУҮНС-ийн арга зүйч Г.Гүнжинлхам, Б.Сарандэлгэр
- Оюуны өмчийн бүтээлийг хуулбарлахаас урьдчилан сэргийлэх нь “UNISOLUTION PARTNERS” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн
- Дотоод хэргийн их сургуулийн төв номын сангийн шинэчлэл, цаашдын зорилтууд
ДХИС-ийн төв номын сангийн сангийн эрхлэгч Цагдаагийн дэд хурандаа Ц.Мөнхзул
Панел хэлэлцүүлэг
- Бүтээлч санаачлага-инноваци (Улаанбаатар хотын нийтийн төв номын сан М.Цэнгэл, МҮИС-ийн номын сан Б.Эрдэнэ)
- Номын сангийн эрх зүйн орчин (Соёлын яам Б.Баяраа, АШУҮИС-ийн номын сан Т.Лувсаннямаа)
- Номын сангийн мэдээллийн технологи (МНСК, МУБИС-ийн номын сан Ж.Баатарсүрэн)
- Сургалт, арга зүй, хөгжил (Үндэсний номын сан Г.Гүнжинлхам)
- Хүний нөөц-мэргэжлийн үнэлэмж (Улаанбаатар хотын төв номын сан Д.Индра, Хүүхдийн төв номын сан Г.Буянцэцэг)
Сэтгэгдэл бичих