Header Ads

ad

Номын санчид спортын таван төрөлт тэмцээнээр өрсөлдөв

Монголын номын сангуудын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн энэ жил Төв аймагт 10-р сарын 24-25 ны өдрүүдэд боллоо.

Тус тэмцээн нь номын сангийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох болон хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм.



Уг тэмцээнийг Төв аймгийн нийтийн номын сан болон аймгийн спортын холбоод, Монголын Номын сангуудын консорциум хамтран зохион байгуулсан бөгөөд албан хаагчид гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, теннис, шатар гэсэн төрлөөр  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Ийнхүү тэмцээний нийлбэр багийн дүнгээр тэргүүн байрт Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хамт олон, дэд байрт Төв аймгийн хамт олон, гуравдугаар байрт Орхон аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Тэмцээний дүн

Шатрын эрэгтэй төрөл:

1-р байр ХААИС-н Д.Нямбазар

2-р байр Төв аймгийн Б.Батжаргал

3-р байр Дорнод аймгийн Г.Цолмон

• Шатрын эмэгтэй төрөл:

1-р байр Дорнод аймгийн Ц.Оюунномин

2-р байр Дорноговь аймгийн Э.Цэндсүрэн

3-р байр ШУТИС-н Н.Наранбилэг

Теннисний эрэгтэй төрөл: 

1-р байр Ховд аймгийн Д.Нямгэрэл

2-р байр Сүхбаатар аймгийн П.Анхбаяр

3-р байр ҮБХИС-н А.Намхайням

Теннисний эмэгтэй төрөл:

1-р байр МУБИС-н Д.Ганцэцэг

2-р байр Хүүхдийн номын сангийн С.Адьяаням

3-р байр Говь-Алтай аймгийн М.Ганчимэг

Дартсын төрөл: 

1-р байр МУБИС

2-р байр Сүхбаатар

3-р байр ШУТИС

Гар бөмбөгийн холимог төрөл:

1-р байр Орхон

2-р байр ҮБХИС

3-р байр Өвөрхангай

Гар бөмбөгийн эмэгтэй төрөл:

1-р байр Хэнтий

2-р байр Ховд

3-р байр Төв аймаг

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөл:

1-р байр МУБИС

2-р байр ҮБХИС

3-р байр Хотын номын сан

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөл:

1-р байр МУБИС

2-р байр ХААИС

3-р байр Төв аймгийн баг тамирчид тус тус байр эзэлсэн. 

БАГИЙН НИЙТ ДҮНГЭЭР:

1-р байранд ҮБХИСургуулийн хамт олон (ЦОМ-ын эзэн)

2-р байрыг зохион байгуулагч Төв аймаг

3-р байрыг Орхон аймгийн баг тамирчид шалгарлаа.

No comments