Header Ads

ad

“Номын сан ба өөрчлөлт” сэдэвт on-line уулзалт хэлэлцүүлэг боллоо

Гишүүн байгууллагын албан хаагчдад зориулсан “Номын сан ба өөрчлөлт” сэдэвт on-line уулзалт- хэлэлцүүлгийг 2020 оны 12 -р сарын 09-ны өдөр зохион байгууллаа. 

Уулзалт хэлэлцүүлэгт гишүүн байгууллагын 29 номын санч, албан хаагчид оролцсон бөгөөд хорио цээрийн үед хэрхэн ажиллаж байгаа туршлага, тулгамдаж буй бэрхшээл, хамтран ажиллах, шийдвэрлэх асуудлуудын талаар хэлэлцэв.


Уулзалтад Солонгос улсын Чон Буг их сургуулийн докторант С.Хишигсүрэн оролцож БНСУ-ын номын сангууд онцгой нөхцөлд хэрхэн ажиллаж байгаа тухай мэдээлэл хүргэж, сонирхсон асуултад хариулт өглөө.

Цаашид ковид-19 цар тахлын нөхцөл байдал олон сараар үргэжлэх төлөвтэй байгаа энэ үед бид аль болох хурдан дасан зохицох, цаашлаад уншигчдадаа нүүр тулан үйлчлэхгүйгээр номын сангийн үйл ажиллагааг хэвийн явуулах, үйлчилгээний олон хэлбэрийг нэвтрүүлэх, цахим сургалт уулзалтуудыг тогтмол зохион байгуулах талаар оролцогчид санал нэгдсэн юм.

Уулзалтыг цахим уулзалтын Airmeet платформыг ашиглан зохион явууллаа. 

1 comment:

  1. Сайн байна уу энэ сургалт семнарыг ахиад үзий гэвэл хэрхэн үзэх вэ,

    ReplyDelete