Header Ads

ad

ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЛАА

  

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМЫН НЭРЭМЖИТ 

ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

 

НЭГ. ҮНДСЭН МЭДЭЭЛЭЛ:

Монгол улс хөл хорионы горимд шилжсэн онцгой нөхцөл байдлын улмаас бүх төрлийн номын сангуудын үйл ажиллагаа цахим болон онлайн хэлбэрт шилжээд байна.

Энэхүү нөхцөл байдлыг номын санч, мэдээллийн ажилтнууд ажил үүргээ цахим хэлбэрээр явуулахын зэрэгцээ өөрийн боловсрол мэдлэгээ дээшлүүлэх боломжтой цаг үе хэмээн үзэж энэхүү эссе бичлэгийн уралдааныг зарлаж байна.



Эссе нь ковид-19 цар тахлын үеэр номын сан, номын санчдын, өмнө тулгамдаж буй ямар нэг асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон байдлаар баримт нотолгоонд суурилан бичсэн байна. Эссе бичихдээ дараах сэдвүүдийг хамруулж болно Үүнд:

  • Үйлчилгээ,
  • Сан хөмрөг,
  • Бүрдүүлэлт,
  • Каталог,
  • Ангилал гм.

 

ХОЁР. АЧ ХОЛБОГДОЛ:

 

Ард иргэдээ соён гэгээрүүлэх үйлсэд хүчин зүтгэж буй номын санч, мэдээллийн ажилтнуудын санал, бодлыг сонсох, хуваалцах, салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх арга замыг эрэлхийлэх, ажилттай хэрэгжүүлсэн арга туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд оршино.

 

ГУРАВ. ЗОРИЛГО:

Номын санч, мэдээллийн ажилтнуудын судалгаа шинжилгээний ур чадварыг хөгжүүлэх, таниулах, сурталчлах, тулгамдаж буй асуудал, шийдлийн хувилбаруудыг тодорхойлох, хуваалцах

 

ДӨРӨВ. ХАМРАХ ХҮРЭЭ:

 

  • Бүх төрлийн номын санд ажиллаж байсан болон одоо ажиллаж буй номын санч, мэдээллийн ажилтнууд,
  • Номын сангийн чиглэлээр сурч буй оюутнууд

ТАВ. ЭССЕНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 1000-1500 үгэнд багтаан Монгол хэлээр бичих;
  • Үг үсгийн болон утга найруулгын алдаагүй байх;
  • Судлаачийн өөрийн судалсан, тодорхойлсон  тодорхой асуудал дэвшүүлэх;
  • Судлаачийн өөрийн боловсруулсан шийдлийн хувилбар гаргалгааг санал болгох;
  • Бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй байх (Иш татсан тохиолдолд APA  стандартыг баримтлах);


Бичгийн стандарт:

  • Үсгийн фонт: Times New Roman;
  • Үсгийн хэмжээ: 12;
  • Мөр хоорондын зай: 1,5;
  • Margins: дээд захаас 20 мм, доод захаас 20 мм, зүүн захаас 30 мм, баруун захаас 15 мм.

 

ЗУРГАА: МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

 

Материалыг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 16-ны өдрийн 18.00 цаг хүртэл munxxan@gmail.com  хаягаар хүлээн авна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolianlibraries.org веб хуудаснаас болон 99041577, 99814424 дугаарын утсаар лавлана уу.

 

ДОЛОО: ШАЛГАРУУЛАЛТ:

 

Дүнг 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шалгаруулах бөгөөд шалгарсан бүтээлүүдийг Монголын номын сангуудын консорциумын  албан ёсны веб сайт, сошиал сувгуудаар олон нийтэд түгээнэ.

 

Шагнал:

I байр: 200,000 төгрөг + Өргөмжлөл

II байр: 150,000 төгрөг + Өргөмжлөл

III байр: 100,000 төгрөг + Өргөмжлөл

 

 Дэмжигч: http://lovehome.mn/

 

МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ

 

2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр

No comments