Header Ads

ad

Эссе бичлэгийн уралдааны шилдгүүд шагнал гардлаа

Монгол Улсад номын сангийн анхны хууль батлагдсан ой, Номын сангийн салбарын нэгдсэн шинэ жилийн байрын хүрээнд зохион байгуулсан "Монголын номын сангуудын консорциумын нэрэмжит" эссе бичлэгийн уралдаанд шалгарсан номын санчдад /2020.12.19/ шагнал гардуулав.

Консорциумоос номын санчдын дунд анх удаа зохион байгуулсан уг уралдааныг улсын хэмжээнд цар тахлын хорио цээрийн дэглэм үйлчилж байгаатай холбогдуулан цахим хэлбэрээр явуулав. Уралдаанд 6 аймаг, нийслэлийн 3 дүүргийн 20 гаруй номын сангийн ажилтан бүтээлээ ирүүлжээ. Тэдний бүтээлийг уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу Зохион байгуулах комисс шалгаруулж, байр эзлүүллээ.


III байранд Дархан-Уул аймгийн Хүүхдийн номын сангийн номын санч Ч.Буяннэмэх, Удирдлагын академийн номын санч Т.Бямбасүрэн тус тус хүртсэн бол II байрт Хэнтий аймгийн Нийтийн номын сангийн захирал Ж.Тогтох шалгарлаа.




Харин тэргүүн байрыг Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч С.Тунгалаг эзэллээ. Энэхүү шагналыг Монголын номын сангуудын консорцуимын Цахим ШИНЭ ЖИЛ-ийн үйл ажиллагааны үеэр гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ тодруулж, Эл Эйч Эф ХХК-ийн захирал Ч.Болд-Эрдэнэ номын санчдад шагналыг гардуулж, баяр хүргэсэн байна.


Цахим шинэ жилийн бичлэг: https://www.youtube.com/watch?v=QYQ4Uzc7nmk

No comments