Header Ads

ad

Амны хаалт хандивлалаа

Монголын номын сангуудын консорциумоос Үндэсний номын сан, УБ хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сан, 21 Аймгийн нийтийн номын сан, Их дээд сургуулийн номын сангуудад "Ковид-19" өөс урьдчилан сэргийлэх зорилгоор KF94 амны хаалт хандивлав. Тус амны хаалтыг Консорциумын хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд Солонгосын номын сангийн холбоо (KSLA)-оос илгээсэн болно.Энэхүү амны хаалтыг МНСК-ын хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын тусгай номын сангийн холбоо, Солонгосын номын санчид илгээжээ. Дээрх амны хаалтыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор номын санч, номын сангийн ажилтнууд болон бусад холбогдох албаныханд зориулан хуваарилж байна.

No comments