Header Ads

ad

БНСУ-ын Тусгай номын сангийн холбооноос ном, амны хаалт хандивлалаа

Солонгосын тусгай номын сангийн холбооноос Монголын номын сангуудын консорциумын хамт олонд номын хандив өгсөн байна. Тодруулбал, Монгол улсад байгуулсан KSLA ын номын буланд 380 ном, коронавирусний халдвараас номын сангийн ажилчдыг сэргийлэхэд нь зориулж 21000 ширхэг амны хаалт хандивлалаа. Цар тахлын энэ хүнд үед номын санчдад зориулан сэтгэлийн хандив өргөсөн Oh Kim захиралтай KSLA хамт олонд МНСК-ын хамт олон баярласан талархсанаа илэрхийлье. Ташрамд дуулгахад, удахгүй нийтийн номын сангууд болон гишүүн байгууллагууддаа амны хаалт хандивлах арга хэмжээ зохион байгуулах юм.

No comments