Header Ads

ad

Номын санчдын ажил мэргэжлийн уралдаан

МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН НОМЫН САН ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД “ШИЛДЭГ НОМЫН САН” ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ
Зорилго Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол, Монгол Улсын Соёлын сайдын баталсан Монгол улсад орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд номын сангийн үйлчилгээний хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний хэл, түүх, соёлыг хамгаалах, өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэхэд номын сангийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч санаачилга, хамтын ажиллагааг бодитоор өрнүүлэхэд оршино. Нэг. Хамрах хүрээ Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн номын сан хамрагдана. 1. Нийтийн номын сан 2. Их, дээд сургуулийн номын сан 3. ЕБС-ийн номын сан 4. Бусад Хоёр. Хугацаа 2021 оны 10 сарын 01-нээс 11 дүгээр сарын 01 Гурав. Зохион байгуулалт Шалгаруулалтад ирүүлж буй материалд шалгуур үзүүлэлт тус бүрээр холбогдох тайлан, төлөвлөгөө, тоо баримт, зураг, схемийг хавсаргасан байна. Материалыг 2021 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хэвлэмэл болон цахим хэлбэрээр зохион байгуулах ажлын хэсгийн info@nationallibrary.mn цахим хаягаар илгээнэ. Харилцах утас: 70112397, 325618, 325573 Дөрөв. Шалгуур үзүүлэлт 4.1. 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн бодлого шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдээс тусгаж хэрэгжүүлсэн байдал: - “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал - “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр - Төрөөс соёлын талаар баримтлах бодлого - Соёлын тухай хууль - Соёлын өвийг хамгаалах тухай хууль - Номын сангийн тухай хууль - Монгол хэлний тухай хууль - Соёлын яамны 2021-2024 оны стратеги төлөвлөгөө - Боловсрол, шинжлэх ухааны яамны төлөвлөгөө - Соёлын баримтат өвийг хамгаалах хөтөлбөр - Аймаг, сум хөгжүүлэх төлөвлөгөө - Их дээд, ерөнхий боловсролын сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөө г.м. 4.2. Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар: 4.2.1. Номын сангийн үндсэн ажлуудыг холбогдох дүрэм, журмын дагуу хийж, тогтмолжсон байдал - Номын сангийн сан хөмрөгийн баяжилт; - Номын сангийн үндсэн бүртгэл хөтлөлт; - Каталог, сан хөмрөгийн зохион байгуулалт; - Лавлагаа номзүйн үйлчилгээ; - Эрдэм шинжилгээ, судалгааны ажил, үйлчилгээнд олон улсын мэдээллийн санг нэвтрүүлсэн байдал; - Номын санчдыг давтан сургах, мэргэшүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх талаар. 4.2.2. Хүүхэд, оюутан залуучууд, иргэдийн уншлагыг дэмжиж зохион байгуулсан соёлын олон талт ажлыг хэрэгжүүлж, уншигчдын тоо нэмэгдсэн байдал - Нийтийн уншлагыг дэмжих, хүүхэд, оюутан залуучуудад зориулсан соёлын олон талт арга хэмжээг зохион байгуулсан байдал; - Зөөврийн номын сангийн үйлчилгээ, үр дүн; - “Ковид 19” цар тахлын үед номын сангийн үйлчилгээг иргэдэд цахимаар болон бусад хэлбэрээр хүргэсэн байдал. 4.2.3. Үндэсний өв соёлыг сурталчлах шинэлэг бүтээлч ажил - Үндэсний хэл бичиг, өв соёлыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхтэй холбогдсон уламжлалт болон шинэлэг бүтээлч ажил; - Үндэсний өв соёлыг сурталчлах зорилгоор зохион байгуулсан төсөл, хөтөлбөр бусад арга хэмжээ. 4.3. Үйлчилгээний орчин, нөхцлийг сайжруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн байдал: - “MNS ISO 117999:2019 Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага”, “MNS 5742:2019 Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” стандартыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /өөрийн нөөцөөр ба төсөл, хөтөлбөр/; - Байгууллагын гадна талбай, орчны тохижилт, үйлчилгээ 4.4. Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн хөндлөнгийн үнэлгээ, судалгаанд үндэслэн хийсэн ажил: /Мэргэжлийн хяналтын газрын эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байвал давуу тал болно/ - Судалгааг уламжлалт болон онлайн хэлбэрээр /250 хүнээс дээш/ авсан байх; - Судалгааны үр дүн. Тав. “Шилдэг номын сан” шалгаруулах, дүгнэх - 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд төрийн бодлого шийдвэр, үндэсний хөтөлбөрүүдээс тусгаж хэрэгжүүлсэн байдал– 0-10 оноо - Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх талаар–0-60 оноо - Үйлчилгээний орчин, нөхцлийг сайжруулж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчин нөхцлийг бүрдүүлсэн байдал- 0-20 оноо - Байгууллагын үйл ажиллагаанд өгсөн хөндлөнгийн үнэлгээ, судалгаанд үндэслэн хийсэн ажил- 0-10 оноо Зургаа. Шагнал урамшил “Шилдгийн шилдэг номын сан”- Соёлын сайдын нэрэмжит шагнал-1 Нийтийн номын сан: 1-р байр- 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг 2-р байр- 1 Өргөмжлөл, 450.000 төгрөг Их дээд сургуулийн номын сан: 1-р байр- 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг 2-р байр- 1 Өргөмжлөл, 450.000 төгрөг ЕБС-ийн номын сан: 1-р байр- 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг 2-р байр- 1 Өргөмжлөл, 450.000 төгрөг Бусад: 1-р байр- 1 Өргөмжлөл, 700.000 төгрөг 2-р байр- 1 Өргөмжлөл, 450.000 төгрөг

No comments