Монголын номын сангийн салбарын “ 2018 оны онцлох 10” үйл явдлыг тодруулна
Монголын Номын Сангуудын Консорциум нь Монголын номын сан, мэдээллийн төвүүдийн хамтын үйл ажиллагааг дэмжих замаар номын сангуудын хөгжилд хувь нэмэр оруулах, номын санчдыг чадавхжуулах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулаад 10 дахь жилийнхээ үдэж байна.
2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Монгол Улсад Номын сангийн анхны хууль батлагдсан юм. Энэхүү түүхэн өдрийг "Номын санчдын нэгдсэн шинэ жил"-ийн баяртай хамтатган тэмдэглэдэг болсоор даруй дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна.
Монголд үйл ажиллагаа явуулж буй 1509 номын сангийн дунд оны онцлох үйл явдлыг тодруулах зарыг нээлттэй зарлаж ирүүлсэн материалууд дундаас оны онцлох 10 үйл явдал, амжилттай хэрэгжсэн ажил, тэргүүн туршлагыг тодруулж Номын санчдын нэгдсэн шинэ жилийн баярын үеэр зарладаг билээ.
Уламжлал ёсоор "2018 оны онцлох 10" үйл явдалд нэр дэвшүүлэх ажлын мэдүүлгийг 2018 оны 12 сарын 14-ны 18 цаг хүртэл хүлээн авна.
2018 оны 12 сарын 19-ны өдөр Номын санчдын нэгдсэн цэнгүүний үеэр "Онцлох 10"-ыг зарлана.
Оны онцлох Номын сан,
Оны онцлох Номын санч,
Оны онцлох Соёл олон нийтийн ажил,
Оны онцлох Ном бүтээл, номзүй
Оны онцлох Үйлчилгээ,
Оны онцлох Инноваци нэвтрүүлсэн номын сан,
Оны онцлох Бүтээн байгуулалт,
Оны онцлох Санаачлага, туршлага ,
Оны онцлох Хөрөнгө босгох ажил,
Оны онцлох Хүүхдэд чиглэсэн ажил,
Оны онцлох Зөвлөн туслах ажил гэх мэт чиглэлээр материалуудаа ирүүлж болно.
Оны онцлох Номын санч,
Оны онцлох Соёл олон нийтийн ажил,
Оны онцлох Ном бүтээл, номзүй
Оны онцлох Үйлчилгээ,
Оны онцлох Инноваци нэвтрүүлсэн номын сан,
Оны онцлох Бүтээн байгуулалт,
Оны онцлох Санаачлага, туршлага ,
Оны онцлох Хөрөнгө босгох ажил,
Оны онцлох Хүүхдэд чиглэсэн ажил,
Оны онцлох Зөвлөн туслах ажил гэх мэт чиглэлээр материалуудаа ирүүлж болно.
Мэдүүлгийг дараах хаягаар орж татаж авна уу.
Утас: 99041577, 99814424, 96070408
Сэтгэгдэл бичих