Header Ads

ad

Сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Монголын номын сангуудын консорциумаас гишүүд, дэмжигчдээ зориулан сар бүр уламжлал болгон сургалт, семинар зохион байгуулдаг билээ. Энэ сарын сургалт 2018 оны 11-р сарын 23-нд МУБИС-ийн номын санд амжилттай боллоо.

Сургалтыг нээж Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ үг хэлж "Солонгосын номын сангийн холбооны 55-р хуралд оролцсон тухай мэдээлэл хийж, цаг үеийн мэдээлэл хүргэв.

"Springer Nature" -ын маркетингийн мэргэжилтэн Kunpeng QiaoJohnson нар"Spring er Nature-ийн танилцуулга, цахим ном, сэтгүүлийг сурталчлах маркетингийн зөвлөмжүүд" сэвдээр  лекц уншлаа.


Мөн МУБИС-ийн номын сангийн захирал Ж.Баатарсүрэн Коха програм хангамж дахь боломжуудыг үйлчилгээ, үйл ажиллагаандаа өгөөжтэй хэрэглэх нь” сэдвээр мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүлж оролцогчид идэвхтэй оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлэгт консорциумын гишүүн байгууллагууд болон нийтийн номын сан, их дээд сургууль, ЕБС-ийн номын санч, албан хаагчид нийт 58 хүн оролцлоо.

No comments