Header Ads

ad
Монголын номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ нь 2018 оны 10 дугаар сарын 24-26 ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Jeongseon хотод зохион байгуулагдсан Солонгосын номын сангийн холбооны 55 дугаар чуулганд оролцлоо.

Уг чуулганд KSLA (Солонгосын тусгай номын сангуудын холбоо) -ны урилгаар оролцож, БСШУС-ын яамны ахлах мэргэжилтэн Б.Баяраа "Монголын номын сангуудын өнөө ба ирээдүй", Ч.Мөнх-Эрдэнэ "Номын сангуудын хамтын ажиллагаа" сэдвээр илтгэл тавьсан юм.
Айлчлалын хүрээнд KLSA ийн ерөнхийлөгч Dr. Mu-Suk Oh, дэд ерөнхийлөгч Dr. Shim Jang-Sup тэй албан уулзалт хийсэн. Уулзалтанд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж болох ажлуудын талаар санал солилцсон.

Цааашид хамтын ажиллагааг өргөжүүлэн ирэх онд дахин хамтарсан сургалт, семинар хийх, 2 талын зохион байгуулдаг зөвлөгөөн, чуулганд төлөөллөө оролцуулах боломжтойг уулзалтын үеэр дурьдсан.

No comments