Шинэ жилийн баяр болно
Тус Консорциум нь Монголын номын сан, мэдээллийн төвүүдийн хамтын үйл ажиллагааг дэмжих замаар Монголын номын сангуудын хөгжилд хувь нэмэр оруулах, номын санчдыг чадавхжуулах үндсэн зорилготой ажилладаг байгууллага ба өдгөө тасралтгүй 10 дахь жилдээ ажиллаж байна.
Номын сангийн тухай анхдагч хууль манай улсад 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
батлагдсан ба эл өдрийг номын сангийн салбарын хувьд онцгой ач холбогдол бүхий өдөр
хэмээн үзэж цаашид жил бүрийн энэ өдрийг “Номын санчдын шинэ жилийн баярын үйл
ажиллагаа”-тай хамтатган тэмдэглэж байхаар Монголын номын сангуудын консорциумаас
шийдвэрлэсэн юм. Энэ жилийн баярын үйл ажиллагааг мөн 12 дугаар сарын 19-ний өдөр
зохион байгуулах ба уламжлалт хөтөлбөрийн дагуу номын сангуудын мэндчилгээ,
“Оны Онцлох-10” номын сан, санчийг шалгаруулах, урлагийн тоглолт, тэргүүний,
манлайлагч номын санчдаа шагнах урамшуулах ёслолын арга хэмжээ болон жил бүрийн
өөр өнгийг илтгэсэн бусад арга хэмжээг төлөвлөсөн байгаа болно.
2016 оны шинэ жилээр Консорциумын удирдах зөвлөлд ажиллаж байсан хүмүүст хүндэтгэл үзүүлэн Шинэ жилийн баяртаа урилгаар оролцуулсан юм.
Баярын арга хэмжээнд оролцуулах номын санчдын нэрсийг 12 сарын 15-ныг хүртэлх өдрүүдэд 89984661, 99814424, 99041577 дугааруудад хүлээн авч байгаа болно /ТАКС 65,000 ₮/. Монголын номын сангуудын консорциум ХХБ: 499135351
Сэтгэгдэл бичих