“Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форум боллоо
Монголын номын сангуудын консорциумын гишүүн байгууллагуудын төлөөлөл 2019 оны 02-р сарын 27-нд өдөр болсон “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” үндэсний форумд амжилттай оролцлоо. Уг форумд Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, УИХ-ын номын сан, Удирдлагын академи, СУИС, ХААИС, МУБИС, ИЗОУИС-ийн номын санчид оролцож хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын талаар мэдээлэл солилцож, номын сангууд чухал үүрэгтэйг онцолж, санал бодлоо илэрхийлсэн юм.
Мэдээллийн боловсрол олгох, энэ талын хүний нөөц багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх ажлыг Монголын Хэвлэлийн хүрээлэнгээс эхэлж Залуучуудын хөгжлийн төв, бүх нийтийн боловсролын төлөө үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллагууд, их, дээд сургуулиуд болон хот, аймаг орон нутгийн номын сангуудаар дамжуулан нийгэмд хүргэх боломж бололцоо байгааг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал Ж.Батбаатар хэлэв.
Монголын Хэвлэлийн хүрээлэн, ЮНЕСКО, Шведийн Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны “Sverige” агентлаг болон Германы “Дойче велле” академийн дэмжлэгээр, манай улсад анх удаа зохион байгуулж буй Үндэсний форумд мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй сэтгүүлчид, номын санчид, төрийн болон иргэний нийгмийн ТББ-ын төлөөлөл, багш, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Сэтгэгдэл бичих