Header Ads

ad

Номын санчдын дунд спортын тэмцээн зохион байгуулна

Монголын номын санчдын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын тэмцээн 2019 оны 04-р сарын 26-27 ны өдрүүдэд Орхон аймагт болно.


Өнгөрсөн жилийн тэмцээнийг МНСК, ХААИС-ийн номын сантай хамтран ХААИС-ийн 60, Консорциумын 10 жилийн ойн хүрээнд амжилттай зохион байгуулсан билээ. Энэ жилийн тэмцээнийг 2018 оны ЦОМ -ын эзэн баг Орхон аймгийн Номын төвийнхөн Гар бөмбөг, Сагсан бөмбөг, Шатар, Теннис, Усан поло, Олс таталт гэсэн 6 төрлөөр зохион байгуулна.






ТЭМЦЭЭНИЙ  УДИРДАМЖ
Аймаг, хотын нийтийн номын сангуудын номын санч ажилчид, их дээд сургууль, ЕБС-ийн номын санчдын дунд зохион байгуулдаг спортын тэмцээний 2018 оны шилжин явах цомын эзэн Орхон аймгийн Номын төвөөс 6 төрлийн    бооцоот тэмцээнүүдийг зохион байгуулж байна.
Зорилго:  Номын сангийн  ажилтан, албан хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, болон мэргэжил нэгт нөхөдтэйгөө танилцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
        Зохион байгуулагч:   Орхон аймгийн Номын төв, 
                                               Монголын номын сангуудын консорциум
 Хаана: Орхон аймагт
           Хугацаа:  2019 оны 04 сарын  26-27-ны  өдрүүдэд
           Хамрах хүрээ:  Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, Хүүхдийн төв номын сан , Аймгийн нийтийн номын сангууд, их дээд сургууль, ЕБС-ийн номын санчид
Явагдах төрөл:   Гар бөмбөг /Холимог баг/: багийн гишүүн 7 /4 эмэгтэй 3 эрэгтэй /
Гар бөмбөг /Эмэгтэй  баг/: багийн гишүүн 7  / 7 эмэгтэй  /
                                    Сагсан бөмбөг: багийн гишүүн 6 / 3 эмэгтэй 3 эрэгтэй /
                                   Усан поло:    багийн гишүүн 7  / 4 эмэгтэй, 3 эрэгтэй /
                                    Олс таталт   / Нийт оролцогчдын жин 600 кг багтана /
                                   Теннис      / эр-1, эм-1/
                                    Шатар      / эр-1, эм-1/
Шагнал: Гар бөмбөг      I байр-1  өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            II байр-1 өргөжмжлөл, мөнгөн шагнал
                                            III байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
          Сагсан бөмбөг      I байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            II байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            III байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
   Усан роло          I байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            II байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            III байр-1 өргөмжлөл, мөнгөн шагнал
               Ширээний теннис /эр, эм /    
                                          I байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                             II байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                            III байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
        Шатар /эр, эм/    
                                        I байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                           II байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
                                          III байр-2 өргөмжлөл, мөнгөн шагнал
      Тавигдах шаардлага: Оролцож байгаа тамирчид зөвхөн тухайн газрын нийтийн номын санд 3 сараас дээш хугацаанд  ажилласан байх. Бусад  номын сангаас 3-аас илүүгүй хүн хамруулахгүй байх. Нийт оролцох номын санчид тухайн газар ажилладаг баталгаа болгож нийгмийн даатгалын дэвтэрээ авчирна./ Усан поло тэмцээнд оролцох тамирчид  зориулалтын усны хувцас, табчик, шинжилгээ өгөх 5000 төгрөг бэлдэж ирэх./ Усны хувцасгүй бол тэмцээнд оруулахгүй/ Гар бөмбөгийн холимог багт тоглосон 4 эмэгтэйгээс 2 хүн эмэгтэй багт давхцаж тоглож болно.  Бооцоо нэг төрлийн тэмцээн 20000 төгрөг. Багийн дүнг нийт оролцсон тэмцээний нийлбэр дүнгээр шалгаруулна  Байр, хоолны зардлыг өөрсдөө хариуцна.  

Багийн мэдүүлэгийг 2019 оны 04 сарын 12 -ны дотор E-mail  хаягаар ирүүлсэн байх.  /Техникийн зөвөлгөөнийг онлайнаар сарын 22-нд хийх болно./
                                       
                                                        Харилцах утас: 99021806 99358789 99972090 
                                                         E-mail хаяг:  oogoo71@yahoo.com

No comments