Header Ads

ad

"Номын сангийн лавлагааны ажлын өнөөгийн байдал, лавлагааны сан бүрдүүлэх боломж" сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Мэдээлэл шаардлагатай ч түүнийгээ хаанаас эрэх, яаж олох талаар мэдэхгүй байгаа, эсвэл мэдээлэл хайх ажлаас залхсан уншигч хэрэглэгчийн хувьд хэрэгцээт мэдээллийг олж авахад нь туслах мэргэжилтэн буюу номын санчийн туслалцаа үнэ цэнэтэй болсоор байна.
Уншигчдад мэдээллээ олж авахад нь туслалцаа үзүүлэх нь лавлагааны номын санчийн гол үүрэг юм.
Номын санд нээлттэй эхтэй програм хангамж ашиглан цахим лавлагааны үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар “Номын сангийн лавлагааны ажлын өнөөгийн байдал, лавлагааны сан бүрдүүлэх боломж” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Удирдлагын академийн номын санд боллоо.
Уг уулзалт хэлэлцүүлэгт МҮНС, УИХ-ын номын сан, Удирдлагын академи, ХААИС, АШУҮИС, МУБИС, СУИС, ҮБХИС, ХСИС, ОТИС, ОУ УБИС, ИЗОУИС,  Улаанбаатар их сургууль, Ач анагаах ухааны их сургууль, Ховд их сургууль зэрэг 15  байгууллагын 26 номын санчид оролцлоо. 
Тэд лавлагааны үйлчилгээ үзүүлхэд юуг анхаарах тухай ярилцаж, лавлагааны мэдээллийн сан бүрдүүлж буй арга туршлагаа хуваалцахын зэрэгцээ өгөгдсөн лавлагааны сан бүрдүүлэхдээ нээлттэй эхтэй програм ашиглах боломжийн талаар ярилцаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр боллоо.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид

МҮНС-н арга зүйч Б.Цогжаргал "МҮНС-н лавлагааны ажлын өнөөгийн байдал" сэдэвт танилцуулга хийж байгаа нь.

АШУҮИС-н ном зүйч Т.Лувсаннямаа "Анагаахын номзүйн мэдээллийн сан" сэдвээр танилцуулга хийв.

СУИС-ийн Соёлын сургуулийн багш Т.Хайдав "Номын сангийн цахим лавлагаа" сэдвээр мэдээлэл хүргэж байгаа нь.

Хэлэлцүүлэгт оролцсон номын санчид санал бодлоо солилцов.


Хэлэлцүүлэгт оролцсон номын санчид http://ask.mongolmedleg.org сайтад байрлах лавлагааны програмд цахим лавлагааны үйлчилгээ үзүүлэх ажилд хамтран ажиллахаар боллоо.



No comments