Header Ads

ad

Зохиогчийн эрх ба номын сангийн үйлчилгээ сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

Консорциумоос зохион байгуулсан "Зохиогчийн эрх ба номын сангийн үйлчилгээ" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг Соёлын сургуулийн Өв соёлын өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа.
Зочин илтгэгчээр Нээлттэй Нийгэм Форумын мэдээллийн менежер Д.Балжид оролцож номын сангийн үйлчилгээнд зохиогчийн эрхийн асуудал хэрхэн холбогдож байгаа, номын сангууд оюуны бүтээлийг хэрхэн түгээх дэлгэрүүлэх тухай сонирхолтой илтгэл тавилаа.


Энэ удаагийн уулзалтад МҮНС, УБ хотын төв номын сан, Удирдлагын академи, УИХ-ын номын сан, МУБИС, ХААИС, СУИС, ШУТИС, Отгонтэнгэр ИС, Мандах ис сургууль, УБИС, ОУ-УБИС,  ЭЗШУИС, ИЗОУИС, Ач анагаах ухааны их сургууль, Дархан уул аймгийн төв номын сан, Үндэсний тагнуулын академийн номын сан зэрэг байгууллагын 30 гаруй номын санч мэдээллийн ажилтан оролцож, сонирхсон асуултаа асууж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 




Мөн Зохиогч эрх болон түүнд хамааралтай эрхийн тухай хуулийн төслийн танилцуулж, санал бодлыг сонссон юм.

Өнөөдрийн уулзалтыг амжилттай зохион байгуулахад тусалсан Соёлын сургуулийн "Номтой ирээдүй" клубийн гишүүн, оюутнууддаа талархал илэрхийлье.



No comments