ОЮУНЫ ӨМЧИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Оюуны өмчийн салбарын гол хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг боллоо.
2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эдгээр хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг оюуны өмчийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, хамтын удирдлагын байгууллага, төрийн бус байгууллага болон иргэдэд танилцууллаа.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгын төсөлд Монголын номын сангуудын консорциумын зүгээс ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байгаа болно. Энэ асуудлыг хуульд оновчтой тусгуулах талаар манлайлан ажиллаж буй Нээлттэй нийгэм форумын мэргэжилтэн Д.Балжид танд талархал илэрхийлье.

Тус хэлэлцүүлэгт Монголын Зохиолч, Хөгжмийн Зохиолч, Нийтлэгчдийн Нийгэмлэг/ MOSCAP/, Мэдлэг мэдээллийн цахим сангийн төсөл-ESAN, Монгол Дуу Бичлэг Бүтээгчдийн Үндэсний Төв, Кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар, Эмоци продакшн, Нийслэлийн 121 дүгээр сургуулийн дизайн технологийн багш, МУИС, Оюуны өмчийн эрх зүйн дэд хороо, СУИС, Монголын номын сангуудын Консорциум, Хотын номын сангийн Дэйзи студи, Нээлттэй нийгэм форум, Монголын Зохиолчдын Эвлэл, ШУТИС, АУШУИС, Хими, химийн технологийн хүрээлэн, ХААИС, Шинэ монгол дээд сургууль, Шихихутаг ХЗДС-ийн оюутнууд, АНУ-ын ЭСЯ, Монголын хуульчдын холбооны төлөөллүүд 130 гаруй иргэд оролцлоо.
Танилцуулгын үеэр олон санал гарсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь эдгээр хуулиудын төслийг цаг алдалгүй УИХ-аар батлуулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байлаа.
Сэтгэгдэл бичих