НОМЫН САНЧДЫН СПОРТЫН НААДАМ БОЛЛОО
Монголын номын сангуудын дунд зохион байгуулсан спортын их наадмын сагсан бөмбөг, волейбол, олс таталт, усан поло, теннис, шатар гэсэн 6 төрлөөр 2019 оны дөрөвдүгээр сарын 26-28 ны өдрүүдэд Эрдэнэт хотод амжилттай боллоо. Тэмцээнд 16 багийн 190 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьсон юм.
Сагсан бөмбөгийн тэмцээнд 16 багийн тамирчид өрсөлдсөнөөс: нэгдүгээр байрт Орхон аймгийн номын төвийн баг, хоёрдугаар байрт Үндэсний номын сангийн баг, гуравдугаар байрт Дорнод аймгийн номын сангийн багууд тус тус шалгарсан.
Сагсан бөмбөгийн тэмцээнд 16 багийн тамирчид өрсөлдсөнөөс: нэгдүгээр байрт Орхон аймгийн номын төвийн баг, хоёрдугаар байрт Үндэсний номын сангийн баг, гуравдугаар байрт Дорнод аймгийн номын сангийн багууд тус тус шалгарсан.
Волейболын тэмцээнд 16 баг тамирчид оролцсоноос: эмэгтэй нэгдүгээр байрт Ховд аймгийн төв номын сан, хоёрдугаар байрт ХААИС-ийн номын сан, гуравдугаар байрт ЕБС-уудын номын сангийн баг тамирчид, холимог төрөлд нэгдүгээр байрт Орхон аймгийн Номын төв, хоёрдугаар байрт МҮНС, гуравдугаар байрт Булган аймгийн номын сангийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Эмэгтэй Волейбол
Волейболын холимог
Шатрын тэмцээнд 15 багийн тамирчид өрсөлдсөнөөс: Эрэгтэй нэгдүгээр байрт Дорнод аймгийн номын сан, хоёрдугаар байрт ХААИС-ийн номын сан, гуравдугаар байрт МҮНС-ийн баг тус тус шалгарсан.
Эмэгтэй нэгдүгээр байрт Дорнод аймгийн номын сан, хоёрдугаар байрт Булган аймгийн номын сан, гуравдугаар байрт ШУТИС-ийн баг тус тус шалгарсан.
Олс таталтын тэмцээнд 16 багийн тамирчид өрсөлдсөнөөс: нэгдүгээр байрт Орхон аймгийн номын төв, хоёрдугаар байрт Булган аймгийн номын сан, гуравдугаар байрт Улаанбаатар хотын төв номын сангийн баг тус тус шалгарсан.
Усан поло тэмцээнд 9 багийн тамирчид өрсөлдсөнөөс: нэгдүгээр байрт Сэлэнгэ аймгийн номын төв, хоёрдугаар байрт Орхон аймгийн номын төв, гуравдугаар байрт Булган аймгийн төв номын сангийн баг тус тус шалгарсан.
Теннисний тэмцээнд 10 багийн тамирчид өрсөлдсөнөөс: нэгдүгээр байрт Ховд аймгийн номын төв, хоёрдугаар байрт Төв аймгийн номын төв, гуравдугаар байрт Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн баг тус тус шалгарсан.
Монголын номын сангуудын консорциумын Нэрэмжит "ТЭГШ ТОГЛОГЧ" цомын эзнээр Дорнод аймгийн номын санч Д.Дулмаа шалгарсан юм.
Тэмцээний нийлбэр дүнгээр Орхон аймгийн Номын төв нэгдүгээр байр, Ховд аймгийн төв номын сан хоёрдугаар байр, Дорнод аймгийн төв номын сан гуравдугаар байр, Булган аймгийн төв номын сан тусгай байранд тус тус шалгарлаа.
2020 оны тэмцээнийг Төв аймагт зохион байгуулах болсон бөгөөд тэмцээний бэлгэдэл тугийг Төв номын сангийн захирал н.Ням-одод гардуулан өглөө.
Тэмцээний нийлбэр дүн доорх самбараас үзнэ үү.
Сэтгэгдэл бичих