Header Ads

ad

Номын сангийн салбарын 2019 “Оны Онцлох” ажил үйлчилгээ шалгаруулалтын материал авч эхэллээ


Монголын номын сангийн салбарын 2019 оны “ОНЦЛОХ” ажил үйлчилгээ шалгаруулалтын материал авч эхэллээ.  

Монголын Номын Сангуудын Консорциумаас  тухайн ондоо номын сангийн салбарт бодитоор хэрэгжсэн номын сангийн ажил үйлчилгээ, ном бүтээл, номын санчдыг оны онцлохоор шалгаруулан өргөмжилдөг билээ. МЭДҮҮЛЭГ БӨГЛӨХ




Уг үйл ажиллагаа нь салбарын тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжих, урамшуулан сурталчлах таниулах зорилго бүхий ажил юм. 

2019 онд дараах номинац, үзүүлэлтийн дагуу шалгаруулна. Үүнд:
  • Оны онцлох Номын сан, Оны онцлох Номын санч, 
  • Оны онцлох Соёл олон нийтийн ажил, 
  • Оны онцлох Ном бүтээл
  • Оны онцлох Үйлчилгээ, 
  • Оны онцлох Инноваци нэвтрүүлсэн номын сан, 
  • Оны онцлох Бүтээн байгуулалт,
  • Оны онцлох Санаачлага, туршлага гэх мэт чиглэлээр материалуудаа ирүүлж болно.
Шалгаруулалтад материал бүрдүүлэх удирдамж
1.       Шалгаруулалтын материалын номинац тус бүрээр цахимаар бөглөх болон цаасан хэлбэрээр бүрдүүлж ирүүлнэ.
2.       Материал хүлээн авах хугацаа: 2019 оны 12-р 01-ээс 12-р сарын 13-ны 22.00 цаг хүртэл
3.       Бүрдүүлэх материал
a.       Зөвхөн 2019 онд хийсэн ажил, үйлчилгээний мэдээллийг оруулах ба хүрсэн үр дүнг голлон тусгах,
b.      Нэг байгууллага 3 номинацад нэр дэвшүүлэх боломжтой
4.       Материал ирүүлэх
a.       Байгууллагын албан тоот /ямар номинац нэр дэвшүүлж буй тухай/
b.      Шаардлагатай тайлан, мэдээлэл болон баталгаажуулсан, баримтжуулсан нэмэлт материал

Холбоо барих утас: 99041577, 99814424

No comments