Монголын номын сангийн салбар "ОНЫ ОНЦЛОХ"-уудаа шалгарууллаа.
Монголд номын сангийн салбарын анхны
хууль батлагдсан өдрийг тохиолдуулан нийт номын санчдын нэгдсэн цэнгүүн, баярыг
зохион байгуулах болсоор тав дахь жилийнхээ нүүрийг үзжээ.
Энэ өдрийг тохиолдуулан тухайн
жилийнхээ онцлох номын сангуудыг шалгаруулдаг уламжлал тогтоод дөрөв жил болж
байна.
Энэ жилийн хувьд 17 байгууллагын 40
шахам материал ирснээс дараах байгууллагууд Монголын номын сангийн салбарын
онцлохоор шалгарлаа.
- "Оны онцлох Үйлчилгээ" нэвтрүүлсэн номын сангаар Архангай аймгийн төв номын сан
Хүмүүсийн ухамсарт
бус үйл ажиллагаанаас болж жилээс жилд экосистем дэх байгалийн тэнцвэр
алдагдаж, эх дэлхий минь доройтон мөхөж байгаа өнөө үед эх орны ирээдүйн эзэд -
хүүхэд, багачуудыг багаас нь эх орон, байгаль дэлхий, ургамал, ан амьтнаа
хайрлан хамгаалж, тордон сэргээх, сайн үйлсийг санаачлагч болгон төлөвшүүлэх нь
нийгэмд тулгарч буй нэн чухал хэрэгцээ юм.
Иймд нийгмийг соён
гэгээрүүлэх салбарын хувьд тус номын сан нь “Эко” уншлагын танхимыг санаачлан
байгуулж, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
Тус танхмыг
байгуулсан цагаас хойшхи богино хугацаанд нийт 1100 хүүхэд, багш, эцэг эх, олон
нийт үйлчлүүлж, байгаль, экологийн талаар мэдлэг, мэдээлэл авчээ.
Номын сангийн
гадаад харилцааг 2012 оноос эхлэн хөрш зэргэлдээ ОХУ-ын Чита хотын А.С.Пушкины
нэрэмжит номын сан, Агын районы номын сан, 2013 оноос Бүгд найрамдах Хятад ард
улсын ӨМӨЗО-ны Хайлаар, Манжуур хотын номын сантай хамтран ажиллах гэрээ
байгуулан ажиллаж байна.
Энэхүү хамтын
ажиллагаагаа 7 дахь жилдээ тасралтгүй явуулж байна. 2019 онд хөрш зэргэлдээ
Хэнтий, Сүхбаатар аймгийн номын сан, Монгол Улсын Үндэсний номын сан,
Улаанбаатар хотын Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын номын сан, Монгол
Улсын Их Сургуулийн номын сан, Хүүхдийн төв номын сангийн удирдлагуудыг Хайлаар
хотын номын сантай туршлага солилцох ажиллагааг зохион явуулжээ.
3. "Оны
онцлох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт" татсан номын сангаар Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн номын сан
Бүрэлдэхүүн хоёр
сургуулийн номын сангийн барилгад 1,162,410,000 төгрөгийн хөрөнгө оруулалтаар
засвар, тохижилтын ажил хийснээр талбайн хэмжээ нэмэгдэж, номын сангийн шинэ
үйлчилгээ нэвтрүүлэх, зохион байгуулах боломжууд нэмэгдсэн байна. 2018 оны
үйлчилгээний статистик мэдээтэй үйлчилгээ авсан иргэдийн тоо 400 000 мянга
гаруй болжээ.
4. "Оны
онцлох Номын санч"-аар Булган аймгийн Төв номын сангийн аргазүйч
Т.Мөнгөнтуяа
2019 онд Булган
аймгийн 15 сум, аймгийн төвд буй нийтийн болон ЕБС-ийн номын санчдад аргазүйн
зөвлөгөөг тогтмол өгч ажиллажээ. Мэргэжил аргазүйн зөвлөгөө тогтмол өгнснөөр
номын сангуудын анхан шатны бүртгэл хөтлөлт, мэргэжлийн ажил шат ахисан жил
боллоо. Тэрээр Соёлын дээд сургуулийг 2009 онд дипломын дээдээр, 2019 онд
Бакалавр зэрэгтэйгээр сурч төгссөн. Цаашид ч сурч, хөгжих, мэргэжлийн
чиглэлээрээ илүү ихийг хийж бүтээх номын санч юм.
5. "Оны
онцлох Соёл олон нийтийн ажил"-аар Хүүхдийн төв номын сангаас зохион явуулсан
Зөөврийн номын сан, түүнийг дагасан соёл олон нийтийн ажлууд
Баруун бүсийн таван аймагт 5000
гаруй км, зүүн бүсийн хоёр аймагт 1600, нийт 6600 км газар туулж, сумын төвийн
сэргэлэн жаалаас, малчны хотонд дахь хоньчин хүүд, найман настай нялхасаас,
наян настай буурал өтгөс хүртэл 2600 гаруй хүнд зөөврийн номын сангийн
үйлчилгээг хүргэж, зөөврийн номын сангийн үйлчилгээг хүргэхийн ялдамд соёл олон
нийтийн ажлыг давхар зохион явуулж ирсэн хөдөлмөрч хамт олон ажээ.
6. "Оны
онцлох ном бүтээл, номзүй"-д Хэнтий
аймгийн төв номын сангийн хамт олны туурвисан "Хэрлэн нутаг
сайхан аа" ном
Өнөө цаг үед хамгийн олон дуу
шүлэг, аялгууг шингээсэн гол мөрөн гэж үздэг Хэрлэн голын тухай өөрийн номын сангийн сан хөмрөгт буй сан тахилга, айзам
уртын болон ардын дуу, шүлэг, найраглал, тэмдэглэл, дуртгал, нийтлэлийг
түүвэрлэн бүтээжээ.
Уг номыг бүтээснээр байгаль эх дэлхийгээ хайрлах, төрсөн нутаг ус, газар
шороо, уул усаа магтан дуулах сэдэл төрүүлэх, Хэрлэн гол, Хэрлэн нутгийн
тухай сэдэвчилсэн цогц бүтээл бий болгох зорилготой ажээ.
Төвийн бүсийн таван аймгийнхнаа номын санчдыг “Хамтдаа
хөгжье” уриалан ИЛТГЭЛ, УР ЧАДВАРЫН НЭГДСЭН ЧУУЛГАН, уралдааныг зохион
байгуулжээ. XXI зуунд номын
санчид, номын сангийнханд тавигддаг гол нэг гол чадвар буюу soft
skill нь бусадтай
хамтрах, хамтран ажиллах чадвар юм. Монгол орны өргөн уудам нутагт тархай орших
номын сангууддаа ХАМТДАА ХӨГЖИХ уриалгыг дэвшүүлэн ажилласан танай номын
сангийн үйл ажиллагаа өргөжин тэлэх болтугай.
Зав, чөлөөгүй хэмээн номын сангаар шагайх завдалгүй болсон
уншигчиддаа зориулан “Ном даган баясъя” ном уншигчдын уулзалт, “Эртэч хүн”
өглөөний ажил хэрэгч уулзалтуудыг тогтмол зохион байгуулж, уулзалтаа Podcast хэлбэрээр уншигч, олон нийтэд хүргэж
байна.
"Би
хэн бэ” гэдэг ойлголтыг уншигч хүүхдүүдэд ойлгуулж, бие хүний онцлог, мөн
чанар, үнэ цэнийг ухааруулсан, мэргэжилээ хэрхэн сонгох тухай чухам хэрэгтэй
уулзалтуудыг зохион байгуулжээ.
Нийгэмд нэр хүндтэй хүмүүсийн
амьдралын түүх, амжилтанд хүрсэн туршлагаас сурагч хүүхдүүдэд таниулж, их дээд
сургуульд суралцахдаа мэргэжлээ зөв сонгон суралцах тухай уулзалтыг 2016 оноос
хойш зохион байгуулахдаа 17 эрхэмийг 1200 гаруй сурагчтай уулзуулсаад байна.
2017 онд нийслэлийн хэмжээнд Чингэлтэй дүүргийн сурагч хүүхдүүд ЭЕШ-ийн
оноогоороо тэргүүлсэн нь уг уулзалтыг үр дүн юм.
380 жилийн ой нь тохиож буй Улаанбаатар хотын, ирэх жил 40 жилийн нь ой
тохиох нийтийн төв номын сангийн хамт олон тодорчээ. 2019 онд
үйлчилгээндээ:
·
Номын сангийн
үйл ажиллагаандаа радио давтамжит төхөөрөмж буюу RFID систем,
·
Номын сангийн
салбартаа Branding book-ийг анхлан
нэвтрүүлж,
·
Ном болон номын
сангийн түүхийг өгүүлсэн ярилцлагуудыг хийж,
·
АНУ-ын элчин
сайдын яамтай хамтран “БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙН ТӨВ”-ийг байгуулж,
·
Арабын нэгдсэн
Эмират улсын хөрөнгө оруулалтаар Хүүхдийн уншлагын танхимаа олон улсын
стандартад нийцсэн байдлаар засан, тохижуулж,
·
Хөгжлийн
бэрхшээлтэй иргэдэд номын сангийн үйлчилгээг хүргэх чиглэлээр олон олон бодитой
ажлуудыг хийж, хэрэгжүүлжээ.
Сэтгэгдэл бичих