Солонгос номын буланд шинэ ном ирлээ
Монголын Номын Сангуудын Консорциум болон
БНСУ-ын Тусгай Номын Сангуудын Холбооны хамтын ажиллагааны
хүрээнд хоёр улсын соёлын солилцоо, тэр дундаа номын солилцоо хийх, үндэстний соёл, түүхийг сурталчлах, зорилгоор байнгын ажиллагаатай номын булангуудыг нээсэн билээ.
2019 оны 04 дүгээр сард БНСУ-ын Үндэсний SEJUN номын санд байнгын ажиллагаатай Монгол номын буланг, 2019 оны 07-р сарын 25-нд МУБИС-ийн номын санд Солонгосын Тусгай Номын Сангуудын Холбооны нэрэмжит номын буланг нээн, хүлээлгэн өгсөн юм.
Энэ сард Солонгосын Тусгай Номын Сангуудын Холбоо /KSLA/-оос шинэ номууд ирүүлснийг Консорциумын гүйцэтгэх захирал Ч.Мөнх-Эрдэнэ, МУБИС-ийн номын сангийн дарга Ж.Баатарсүрэнд хүлээлгэн өглөө.
Энэ удаа ирүүлсэн номууд дотор Солонгос хэлний сурах бичгүүд олон төрөл байхаас гадна, анагаах ухаан, танин мэдэхүйн номууд олон байлаа. Эдгээр номуудтай МУБИС-ийн номын сангийн 4-р давхрын уншлагын танхимд дахь KSLA-ийн номын булангаас авч унших боломжтой дуулгахад таатай байна.

Сэтгэгдэл бичих