2019 оны онцлох номын санг онцлохын учир
Өмнө нь Монголын номын сангийн салбарын оны онцлохуудын тухай мэдээлж байсан бол цаашид тэдгээрийн тухай цувралаар хүргэх болно. Энэ удаад 2019 оны онцлох номын санг нийтэд мэдээлэхээр боллоо.
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра |
Тэд 2019 онд үйлчилгээндээ:
1. Номын сангийн үйл ажиллагаандаа радио давтамжит төхөөрөмж буюу RFID системийг нэвтрүүлэхээр сүүлийн жилүүдэд ажиллаж ирсэн бөгөөд 2019 оноос биелэлээ олж эхлэв. 2020 онд уг системийг бүрэн нэвтрүүлж дуусна. Уг ажлыг зохион байгуулахад тус номын сангийн удирдлага, хамт олон тасралтгүй чармайн ажиллаж байна.
2. Салбартаа Branding book-ийг анхлан нэвтрүүлсэн анхны номын сан боллоо. Тус номын сангийн Маркетинг Инновацийн тасгаас номын сангийн маретингийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллаж уг ажлыг хийж хэрэгжүүлээд байна.
3. Тус номын сан вэб сайтдаа "Номын сангийн зочны ярилцлага" гэсэн булан нээж 6 зочноос ярилцлага авч нийтэлсэн байна. Мөн тус номын сангийн албан хаагч Монголын номын сангийн салбарт ажиллаж байсан болон ажиллаж байгаа 10 хүнээс ярилцлага аван номын сангийн салбарын 60 жилийн түүхийг агуулсан "Номын сангийн тухай яриа" гэдэг номыг салбарын мэргэжилтэнтэй хамтран хэвлүүлээд байна. Уг номд орсон 10 хүний 3 нь Улаанбаатар хотын төв номын санд ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс ажээ.
4. АНУ-ын элчин сайдын яамтай хамтран “БҮТЭЭЛЧ ОРОН ЗАЙН ТӨВ”-ийг байгуулав.
Ardiuno буюу цахилгаан холболт, системчлэлийн сургалтад 16 хүртэлх насны сурагчдыг хамруулж, хийсэн зүйлээ 3D printer-ээр хэвлэх сургалтыг 5 удаа зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ охид, эмэгтэйчүүдэд зориулан Re-Designed буюу дахин загварчлах оёдлын сургалтыг зохион байгуулах болжээ. Хүүхэд багачуудад зориулан Лего робот угсрах сургалт, үйлчилгээг ч мөн үзүүлэх болсон байна.
АНУ-аас Монгол Улсад Элчин сайд Майкл С. Клечески, Улаанбаатаар хотын төв номын сангийн захирал Д.Индра нар тус төвийн анхны төгсөгчийн хамт |
5. Арабын нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар Хүүхдийн уншлагын танхимаа олон улсын стандартад нийцсэн байдлаар засан, тохижуулж,
АНЭУ-аас Монгол Улсад суух элчин сайд Абдулла Аль-Тунейжи, Улаанбаатар хотын төв номын сангийн захирал Д.Индра нар тус танхимын нээлтийн үеэр |
6. Номын сангийн сан хөмрөгийн бүрдүүлэлт дээр анхаарал хандуулан нийслэлийн төсвөөс 30 сая төгрөгийн үнэ бүхий номоор баяжилт хийжээ.
7. Номын сангийн сан хөмрөгийн аюулгүй байдал, хадгалалт, хамгаалалтын чиглэлээр ч мөн дорвитой арга хэмжээ авч үндсэн сан хөмрөгөө бүрэн камержуулжээ.
Ингэснээрээ тэд 2019 ондоо Монголын номын сангийн салбарын онцлох байж чадсан юм. Д.Индра захиралтай Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олонд энэхүү амжилтаа 2020 ондоо бататган ажиллана гэдэг нь эргэлзэх хэрэг огтхон ч үгүй.
Та бүгдийн цаашдын ажилд амжилт хүсье.
МОНГОЛЫН НОМЫН САНГУУДЫН КОНСОРЦИУМ
Ta bvhniihee ajild amjilt hvsie
ReplyDeleteАЖИЛД АМЖИЛТ ХҮСЬЕ МУНДАГ ШҮҮ
ReplyDelete