Header Ads

ad

MONGOLIAN LIBRARY UPDATE 2019

2014 оноос эхлэн жил бүр Монголын номын сангуудын консорциумаас дотоодын номын сангууд болон номын санч, мэдээллийн ажилтнуудад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, тус асуудлаа шийдвэрлэх боломж, гарцыг эрэлхийлэх, дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Mongolian Library Update” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн зөвлөгөөнөө  “Хамтдаа хэлэлцье - Хамтдаа хөгжье” уриан дор хот, хөдөөгийн 70 гаруй номын сангийн төлөөлөл болох 110 орчим номын санч, мэдээллийн ажилтнууд болон бусад холбогдох байгууллагын төлөөллүүдийг оролцсон.

Зөвлөгөөнөөр номын сангийн талаар төрөөс баримтлах бодлого, салбарын эрх зүйн шинэчлэл, Номын сан судлал хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, Мэдээллийн боловсрол: Хуурамч мэдээллээс сэргийлэх арга замууд, Цахим каталогийн өнөөгийн байдал, цаашдын хөгжил, Номын сангуудад нэвтрүүлж буй сайн туршлага, Нийтийн болон сургуулийн номын сангуудад тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвүүдийг онцлон хэлэлцэв.

Дүрс бичлэг үзэх

No comments