Header Ads

ad

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндчилгээ

Эрхэмсэг бүсгүйчүүддээ
Амьдрал тань хайр, баяраар бялхаж
Ажил үйл тань амжилтаар дүүрэг байхыг хүсэн ерөөе.


Номын санчид
Оюут мандлын гэгээн хурыг
Онч мэргэн үгийн шидийг
Цуглуулж хураасан эрдэнийн өргөөнд
Цугтаа хуваасан шимийн мандалд
Тосож угтсан гэгээн үйлстэн
Тоймгүй эрэлчдийн мэргэн хөтөч номын санчид
Дээдийн зарлигтай сударын дээжийг
Дэлгэж түгээдэг эгэлгүй үйлстэй номын санчид
Дэлхийг багтаасан дэнлүүт бичвэрийг
Дэргэдээсээ салгалгүй өнждөг
Судрын гэгээн чуулгандаа
Сувд хэлхэсэн номын санчид, номын өглөгчид


Яруу найрагч Анандын Байгалмаа

No comments