Эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан эссэнүүдийг цувралаар танилцуулж байна
Монгол Улсад номын сангийн анхны хууль батлагдсан ой, Номын сангийн салбарын нэгдсэн шинэ жилийн байрын хүрээнд зохион байгуулсан "Монголын номын сангуудын консорциумын нэрэмжит" эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан шилдэг эссэнүүдийг танилцуулж байна. Тэргүүн байрт шалгарсан Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн эрхлэгч Самбуугийн Тунгалагийн эссэг танилцуулж байна.
Хүүхдийн номын сангийн цахим үйлчилгээ
XXI зуун болох мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийн цаг үетэй хөл нийлүүлэн номын сангийн үйлчилгээ эрс өөрчлөгдөж, дэлхийн цахим сүлжээг ашиглан хэн ч хаанаас ч үнэн зөв, бодитой мэдээллээ цахимаар олж авах гүүр нь номын сан, номын санчид билээ. Ийм учраас би энэхүү эссэндээ хүүхдийн төв номын сангийн цахим үйлчилгээ болон түүнийг илүү боловсронгуй болгох гарцыг олохыг зорилоо.
Хүүхдийн төв номын сан нь өнөөдөр 94 мянга гаруй монгол, орос, англи, герман, япон, солонгос хэлний номын сан хөмрөгтэй. Манай номын сан жилдээ 70 гаруй мянган уншигчдад 150 мянган ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж, хүүхэд залуучуудыг номтой нөхөрлүүлэх, номонд дуртай болгох зорилгоор ном тойрсон 200 гаруй соёл танин мэдэхүйн ажлыг зохион байгуулдаг.
Хүүхдийн төв номын сангийн хамт олон бид өөрийн номын сангаа олон улсын хүүхдийн номын сангуудын хөгжлийн жишигт ойртсон орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий төрөлжсөн үйлчилгээтэй хүүхэд залуучуудын ирэх дуртай оюуны өргөө болгох зорилго тавин ажиллаж байна.
Мөн улсын хэмжээгээр 820 ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг. Үүнээс гадна Дэлхийн банк, Хөдөөгийн боловсролыг дэмжих READ төслөөр хөдөө сум багийн сургуулиудад байгууллагдсан ангийн номын сан нь хүүхдийн уншлагыг багш нараас удирдах шинэ боломж болсон юм.
Хүүхдийн номын сангийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлохын тулд нийгмийн хэрэгцээ шаардлага гэж юу вэ? гэдгийг товч дурдах нь зүйтэй. Үүнийг Америкийн эрдэмтэн судлаач А. Маслоу хүний хэрэгцээ шаардлагыг 5 үндсэн шатлалд авч үзсэн байдаг. Үүнд:
Физиологийн хэрэгцээ
Аюулгүй байх ирээдүйдээ итгэлтэй байх хэрэгцээ
Нийгмийн хэрэгцээ буюу оролцооны хэрэгцээ
Хүндлүүлэх хэрэгцээ
Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ болно.
Үүнээс үзэхэд номын сан нь хүмүүсийн нас, эрүүл мэнд, эдийн засаг нийгмийн байдлыг харгалзахгүйгээр нийгмийн бүх гишүүдын эрэлт хэрэгцээг хангахыг хичээж ажиллах ёстой юм байна. Энэ үүднээс хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээг хангах талаар хүүхдийн номын сан нь онцгой үүрэг хүлээдэг билээ. Хэрвээ хүүхдүүд бага балчир наснаасаа мэдлэгийг олж авах, уран зохиолтой танилцах үйл явцад бадрангуй сэтгэлээр хандаж сурвал бие хүнийг хөгжүүлдэг эдгээр чухал зүйлийг насан туршдаа ашиглаж, өөрийгөө баяжуулан боловсруулж нийгэмдээ ихээхэн ач тусыг авчирна. Номын сан нь мэдээллээр сайн хангагдсан бөгөөд нийгмийн амьдралыг сайжруулах явцад өөрт байгаа нөөц болоцоог дайчлахад хүмүүст тусалдаг соёл, боловсрол, мэдээллийн төв юм.
Манай орны хот, хөдөөд сургуулиуд олноор байгуулагдаж, уншигчдын дийлэнх олонх хүүхэд, залуучууд байгаа нь соёлын нэг чухал салбар болсон номын сан нэн ялангуяа хүүхдийн номын сан, уншлагын газрууд нь тэдний цахим уншлагыг шинжлэх ухааны үндэслэлтэй, үр бүтээлтэй чиглүүлэн зөв зохистой унших нөхцөлөөр хангаж ажиллах нь зүйтэй байна. Үүнийг хүн амын дунд эзлэх хүүхдийн статистик үзүүлэлтээр авч үзэхэд өнөөдөр Монгол улсын нийт хүн амын 1,500,674 буюу 45,5%-ийг 25 нас хүртэл хүүхэд залуучууд эзэлж байна.
Хүүхдийн насны ангиллыг харуулбал:
Иймээс ерөнхий боловсролын сургуульд суралцагчдыг бага, дунд, ахлах ангийн уншигч хэмээн ангилан үзэх ба ялангуяа бага ангийн хүүхдийг уншлагад чиглүүлэх ажил цаашдын ном унших үйл явцыг төлөвшүүлэх суурь нь болж өгнө.
Номын сан нь хүүхэд багачуудад биеэ даан сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх нөхцөл боломжийг бүрдүүлэхээс гадна тэдний эрэлт хэрэгцээг судлан нас сэтгэхүйн онцлогт тохирсон уншлага үйлчилгээгээр хангах нь зүйтэй.
Номын сан нь насанд хүрсэн уншигчдаасаа илүүтэйгээр бага насны уншигчдад анхаарлаа хандуулах нь чухал билээ. Ийм учраас номын санч зөвхөн номоор зогсохгүй хүүхдийн өссөн орчин, хөгжил төлөвшилд анхаарч тэдэнтэй тэвчээртэй, уян хатан хандахын зэрэгцээгээр чанартай унших хөтөлбөрөөр хангах хэрэгтэй байна. Үүнээс үүдэн мэдээллийн зогсолтгүй урсгал, танин мэдэхүйн өргөн боломж, чөлөөт сэтгэлгээ, орчин үеийн техник хэрэгсэлийн хөгжил хувьсал нь хүүхдийн сэтгэлгээний өөрчлөлтийн нэгэн хүчин зүйл болж байгаа нь илхэн харагдаж байна.
Энэхүү хэрэгцээ шаардлагад нийцүүлэн уншигч хүүхэд залуусдаа цахимаар ном унших доорх боломжуудыг бүрдүүлсэн.
Хүүхдийн номын сангийн вэб сайт www.mccl.mn
Номын сангийн электрон каталогт монгол, орос, англи, герман хэлний 94, 710 ном
хэвлэлийн бүтээгдэхүүн орсон. Мөн https://www.e-nom.mn/ сайттай холбоос хийгдсэн 480 монгол номыг татан авч бүрэн эхээр нь уншиж болно. Номыг татан авч уншихдаа iOS үйлдлийн системтэй iPhone, iPad төхөөрөмж дээр epub дэмждэг аппуудыг ашиглан уншина. Жишээ: https://tinyurl. Y5aptladh.com MAC OS компьютер дээр iBooks ашиглан уншина.
Үндэсний тогтмол хэвлэлийн нэгдсэн мэдээллийн санд хүүхдийн 5
нэрийн
тогтмол хэвлэлээс жил бүр шинэ баяжилт хийдэг ба одоогийн байдлаар 1618 материал багтсан.
1996 оноос эхлэн "Номус" компани ("Цогт охин тэнгэр" сан) Монголын хүүхдийн
төв номын сан хамтарч ажиллаж байна. 2016 онд анхны цахим номын сангийн нээлтийг хийж байсан. Тухайн үед цахим номыг зөвхөн гар утас, хавтгай компьютер дээр үздэг байсан бол энэ удаа шинэчлэл хийснээр компьютер, Киндл төхөөөрмж дээр ч уншиж болохоор болсон. Одоогийн байдлаар тус сайтад давхардсан тоогоор 1500 гаруй ном бүрэн эхээр орсон бөгөөд үнэ төлбөргүйгээр унших боломжтой юм.
Монгол улсад хорио цээрийн дэглэм тогтоосон өнөө цаг үед өдрийн хандалт 1000 гаруй болоод байна. Энэ сайтанд бусад 14 цахим номын сангуудын хаяг байгаа бөгөөд нэг онцлох хаяг нь http://www.khicheel.mn/ ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн бөгөөд өнөөдөр гэрээсээ болон дэлхийн хаанаас ч
http://www.khicheel.mn сайт руу ороод хичээлээ нөхөж хийж болно. 2007 онд үүсгэсэн олон улсын хүүхдийн цахим номын санд монгол хэлээр 237 ном багтсан. Дэлхийн өнцөг булан бүрээс цаг хугацаа, орон зай харгалзахгүй монгол хэл дээрх номыг хүүхэд бүрт хүргэх боломжийг тус номын сан нээж өгсөн.
2020 оноос дэлхий нийтэд тархаад байгаа “Covid-19” цар тахлын үед Хүүхдийн төв
номын сангаас 2020 оны 3- р сарын 10-наас эхлэн уншигч хэрэглэгчдэдээ зориулан цувралаар өнөөдрийн байдлаар 1043 хүүхдийн зохиол, бүтээл, номыг хэрхэн үр бүтээлтэй унших талаар зөвлөмж, уриалга болон видео контентуудыг оруулан цахимаар унших боломжийг олгосон.
Цахим уншилтын 1 сарын хандалтыг харуулбал:
(2020.03.10-04.10)
Үүнээс харахад цахим орчинд хүүхэд багачуудын ном унших хандлага эрс нэмэгдсэн байна. Энхүү эрэлт хэрэгцээнд тулгуурлан мэдээллийн зууны уншигч (Z-Generation) хүүхэд багачууд 20-р зууны үе тэнгийхнээсээ оюун санааны өсөлтөөр эрс өөр болсон байна.
Мөн өнөө үеийн хүүхэд, залуусын хэрэгцээ шаардлагыг хангахын тулд номын санч-мэдээллийн ажилтнууд мэдлэг, чадвараа байнга дээшлүүлж компьютерийн сүлжээ, интернэт, програм хангамж, мэдээлэл түгээх технологийн суурь ухагдахууны эзэмшсэн байх бөгөөд үргэлж мэдлэг чадвараа дээшлүүлэн тасралтгүй суралцах шаардлагатай байна. Иймийн тулд цаашид миний бодлоор доорх зүйлүүдэд анхаарч ажилдаа хэрэгжүүлж . Үүнд:
- Чадварлаг, мэргэжлийн боловсон хүчнээр хангах;
- Хүүхдийн төв номын сангийн вэб сайтанд сайжруулалт хийж, динамик болгох;
- Хүүхдийн төв номын сангийн цахим үйлчилгээний нэр төрлийг олшруулах;
- Цахим сангийн бүрдүүлэлтийг төрөлжүүлж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах;
- Лавлагаа номзүйн үйлчилгээ цахимаар хүртээмжтэй, түргэн шуурхай хангахад програмын шинэчлэл хийх; (Lib4U програмын сайжруулалт)
- Цахимд оруулж буй зохиол бүтээл нь зохиогчийн эрхийн хуульд нийцсэн, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон байх;
- Гадаадын хэлний хүүхдийн цахим сангуудыг бий болгох гэсэн ажлуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Иймээс олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чухал үүргийг хүлээн зөвшөөрч, олон улсын болон үндэсний аливаа эх сурвалжаас хүүхэд мэдээлэл олж авах, ялангуяа хүүхдийн нийгэм, оюун ухаан, ёс суртахууны сайн сайхан байдал, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэндийн хөгжлийг дэмжих боломжоор хангах үүрэгтэй болж ирж байна.
Сэтгэгдэл бичих