Header Ads

ad

"Цэвэр агаар-цэнэг" аялал боллоо

Монголын Номын сангуудын консорциумоос Монгол Улсад номын сангийн анхдагч хууль баталсан өдрийн тохиолдуулан "Номын санчдын нэгдсэн шинэ жилийн цэнгүүн" жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил уг өдрийг тохиолдуулан "Цэвэр агаар-цэнэг" аяллыг амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн үйл ажиллагаанд Консорциумын гишүүд байгууллагууд болох Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, УИХ-ын номын сан, Удирдлагын академи, МУБИС, МГТИС, СУИС, ХААИС-ийн номын санч, ажилтан, албан хаагчид хамрагдсан. Аяллын үеэр албан хаагчдын дунд танин мэдэхүйн асуулт хариултын тэмцээн, сумо бөхийн барилдаан зохион байгуулж, амжилттай оролцсон номын санчдыг шагнаж урамшууллаа.

No comments