Header Ads

ad

Төрийн одон гардууллаа

Монголын номын сангуудын консорциумын удирдах зөвлөлийн гишүүн СУИС-ийн Номын сан судлалын тэнхимийн эрхлэгч Т.Хайдав, МУБИС-ийн номын сангийн дарга Ж.Баатарсүрэн нар Төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнууллаа. Мөн Соёлын яамны Соёл, гэгээрлийн газрын ахлах шинжээч Б.Баяраа, Соёлын сургуулийн ахмад багш А.Тогтоодулам нар Төрийн дээд одон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, Номын сангийн УБ хотын нийтийн төв номын сангийн Олон нийттэй харилцах тасгийн дарга В.Түвшинтогтох "Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдэгээр шагнуулсан юм.
Тэдний хийж бүтээсэн ажил, амжилтыг төр засаг өндөр үнэлж Монгол Улсад орчин цагийн номын сан үүсэж хөгжсөний 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан шагнасныг Соёлын сайд Ч.Номин, дэд сайд М.Батбаяр, МУБИС-ийн захирал О.Алтангоо нар гардуулан өглөө.

No comments